Тэмээнд мэс ажилбар хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-21 17:52:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд болон ажлын хэсгийнхэн гурван багт хуваагдан өөр аймгийн нутагт отор нүүдэллэж яваа нутгийнхаа малчдыг эргэж уулзсан юм. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн тэмээнд мэс ажилбар хийсэн байна.
Тус аймгийн Мандал-Овоо сумын малчин н.Өсөх-Ирээдүйнх Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутагт хаваржиж байгаа аж. Тэднийд баруун гуя нь буглаад хоёр жил болж байгаа ингэнд ажлын хэсгийн гишүүн ХХААГ-ын малын эмч Д.Буянбаатар мэс ажилбар хийж буглааг нь гаргажээ. Цаг хэцүү, оторлож яваа малчид мал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, яах учираа ололгүй байхтай нь ийн таарч үйлчилгээ үзүүлсэн байна. Малчин н.Өсөх-Ирээдүй хэлэхдээ хаврын цагт мал төллөх, малаа ноослох, малаа хариулах гээд ажил барагдахгүй үед малчдаа эргэж, хотонд нь ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэнд талархаж байлаа.
Өмнөговь аймгийн 61 өрхийн 43433 тоо толгой мал сүрэг Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн нутагт оторлож байна. 

Д.Мишигсүрэн

相关新闻