Цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-20 20:01:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Энэ сарын 21, 22-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна гэж тус аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Мал төллөх үеэр ийнхүү шуурга шуурах нь малчдад хүндрэл гарч болзошгүй тул сэрэмжтэй байхыг анхаарулсан юм. Мөн 
21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орох аж. Сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэлээ.
Тус аймгийн 
УЦУОШГазар нь 70532900 утсаар цаг агаарын мэдээлэл өгч байгаа тул иргэд хүссэн цагтаа бодит мэдээллийг авч болох юм.

Д.Мишигсүрэн


相关新闻