Өвөрхангайн худалдаачид БНХАУ, ОХУ-ын зарим хотод салбараа нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг худалдааны салбараа хөгжүүлэх зорилгоор “Өвөрхангайн бүтээгдэхүүн борлуулах цэг”-ийг БНХАУ-ын Эрээн хот, Эзнээ хошуу, ОХУ-ын Улаан-Үдэ, Эрхүү хотуудад нээн тогтмол ажиллуулах, томоохон сүлжээ ресторан, дэлгүүрүүд, бусад бизнесийн төрлийг дэмжих зорилго тавин ажиллаж байна.
Мөн зах зээлийн судалгаа, бизнес төлөвлөлт болон борлуулалт, үйлчилгээний зуучлалын үйл ажиллагаа явуулах “Бизнесийн зөвлөгөө, мэдээллийн төв”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах зорилготой байгаа юм. Энэ тухай өчигдөр болсон “Худалдаачид -2018” сэдэвт уулзалт, зөвлөлгөөний үеэр ярилаа. Худалдааны салбарын үе үеийн 100 төлөөлөгчийг хамруулсан тус зөвлөлгөөнд аймгийн удирдлагууд оролцон амжилт хүсч, Өвөрхангай аймаг дахь худалдаа, бизнесийн салбарт баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн зөвлөлгөөнд оролцож буй бизнес эрхлэгчид санал хүсэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын хэмжээнд худалдааны талаар төрөөс баримтлах тусгайлсан бодлогын баримт бичиг байхгүй бөгөөд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Үйлдвэржил 21:100” зэрэг баримт бичгүүдэд багаар тусгагдсан байдаг аж. Мөн худалдааны салбар нь бие даасан хуульгүй бөгөөд бусад салбарын 57 хуулийн 100 гаруй зүйл заалтаар хэсэгчлэн зохицуулагддаг байна.
Тусгайлсан хууль, баримт бичиг байхгүйгээс шалтгаалан худалдааны салбарыг төрөөс дэмжих дэмжлэг бага, хөдөө орон нутагт жижиглэнгийн худалдаа давамгайлах хандлагатай байгаа ба стандартын шаардлагыг хангасан цэгийн тоо цөөн байгааг худалдаачид хэлэв. Мөн одоогийн мөрдөж байгаа худалдааны газрын стандарт нь хөдөө орон нутагт мөрдөхөд бэрх, бодит нөхцөл байдалтай нийцдэггүй, тиймээс газар зүйн бүс, байршил, хүн амын нягтаршлыг харгалзан худалдааны салбарын стандартыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байгааг хэллээ.

Өвөрхангай аймагт худалдааны салбарын бодлого, чиглэлийг “Өвөрхангай аймгийн эдийн засгийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичиг”, “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөр”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Өвөрхангай аймгийн эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгаа аж.
Аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 700 гаруй худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны цэгт 2000 гаруй ажлын байрыг бий болгон үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бөөний төв 11, супер маркет 5, мини маркет 20, хүнсний дэлгүүр 410, мухлаг 65, худалдааны төв 85, барааны дэлгүүр 105 байгаа юм.
Б.Батчимэг