"Монгол банхар хүүхдийн амийг аварсан" гэх мэдээлэл худал байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 4,5-ны өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт "Монгол банхар 4 настай хүүхдийн амийг аварлаа" гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан. Харин энэ мэдээлэл худал гэдгийг аймгийн Онцгой байдлын газрынхан хэлж байна.
Энэ үеэр Эрдэнэдалай суман дахь Эрэн хайх аврах салбарын аврагчид дөрвөн удаагийн дуудлагаар дөрвөн том хүн, хоёр хүүхдийг эсэн мэнд олсон байна. Түүнчлэн Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 24 удаагийн дуудлагаар 103 иргэнийг хөлдөж, осгох аюулаас аварчээ.
Тухайн өдөр шуурхай дуудлагын 7059101 утсанд 4 настай хүүхэд алга болсон гэх дуудлага ирээгүй байна.
Б.Ундармаа