Шилдэг 14 тулаанчийн халз өрсөлдөөн СТО-д болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн "MGL-1 FIGHT NIGHT №2" тулааныг дөрөвдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд 19 цагт зохион байгуулна.
Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн 1 номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг-д “Шандас дожо ТУНГАА team”-ийн тамирчин Ховд аймгийн харъяат Б.Энх-Оргил, Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Э.Даваабаяр нар тулалдана. Ялсан тамирчин аваргын бүсийн төлөөх тулааны эрхээ авах юм.
Чансаа ахиулах халз тулааныг Unilive 88, Ddish 900 сувгаар шууд дамжуулна.

Д.Өлзий