Хятад улсын ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Синьхуа/. Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өмнөх оны мөн үеийнхтэй адил хувиар өссөн болохыг тус улсын Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/ өнөөдөр мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын ДНБ 2018 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеийнхтэй адил 6.8 хувиар өссөнөөр 19.88 их наяд юань буюу 3.3 их наяд ам.долларт хүрсэн байна.
“Нэгдүгээр улирлын ДНБ-ий өсөлт нь манай улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайн байгааг харууллаа. Манай улсын эдийн засаг тогтвортой хөгжлийн замд ороод байна” гэж Хятад улсын ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Си Жыхун мэдэгджээ.
Сүүлийн 11 улиралд тус улсын ДНБ 6.7-6.9 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин болон инфляци тогтвортой байгааг Си Жыхун цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн онд тус улсын ДНБ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувиар буюу 6.9 хувиар өссөн билээ. Харин тус улс энэ онд ДНБ-ээ 6.5-аас доошгүй хувиар өсгөх зорилт тавиад байгаа юм.

Г.Доржханд