Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Хархорум музейгээр зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-12 21:39:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым “Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжих нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцнэ” хэмээлээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд түүний айлчлалын үр дүнд 300 сая ам. долларын зээлийг Экзим банкаар дамжуулан авах боломж нээгдсэн бөгөөд үүнээс 120 сая нь Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг ажилд зориулагдах юм.
 Туркийн Ерөнхий сайд айлчлалынхаа хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирж, Хархорум музей, Хөшөө цайдам музейгаар зочлон үзмэрүүдтэй танилцаж, Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичин гарын үсэг зуржээ.
 
Б.Батчимэг

相关新闻