Xүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчны талаарх төсөл шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сурагчид өөрсдийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, нотолгоо баримтанд тулгуурлан төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэх зорилготой “Иргэн төсөл” аймгийн хэмжээний 19 сургуульд 2017 оны 10 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж байна.
Энэ сарын 10-ны өдөр сурагчид “Иргэн төсөл”-өө танилцуулж, улсын хэмжээнд өрсөлдөх төслийг шалгарууллаа. Хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл дутмаг, номын сан хүрэлцээ бага, өсвөр насны сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол мэдлэг хомс байгааг сурагчид хэлж байв. Мөн Тарагт, Сант, Арвайхээр сумын ЕБ-ийн 4-р сургуульд сурагчдын ширээ, сандал нэмэх, анги танхимын тохижилтыг сайжруулах, Хайрхандулаан сумын ЕБС-ийн спорт зааланд хувцас солих өрөө гаргах шаардлагатай, Хужирт сумын сургуульд соёл урлагийн чиглэлээр мэргэжлийн багш байхгүйгээс сурагчид хөгжиж чадахгүй байгааг хэлж байлаа.
Төслүүдээс Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 9б ангийн сурагчид, Бат-Өлзий сумын 10 дугаар ангийн сурагчдын төсөл шалгаран улсад өрсөлдөх эрхийг авлаа. Тэд сургуулийн орчинд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байгааг таслан зогсоох, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин дутмаг зэрэг асуудлыг хөндөн гаргажээ.

Б.Батчимэг