М.Алтангэрэл кёкүшин каратэгийн Ази тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-12 13:10:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахлагч М.Алтангэрэл кёкүшин каратэгийн Ази тивийн аварга болов.
 
Тэрбээр Кувейт улсад энэ сарын 6-7-нд болсон Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээний 90 кг-д өрсөлдөж аваргын алтан медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 70 гаруй тамирчин жин тус бүрийн ангилалд өрсөлдөж шилдгээ тодруулсан байна.
Д.Өлзий
相关新闻