Б.Энххүслэн Бангкокт Залуучуудын III олимпийн наадмын эрхийг биелүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-12 10:41:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын усанд сэлэлтийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Бангкок хотод болж байгаа бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд ОУХМ Б.Энххүслэн 59.31 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр энэ амжилтаараа ирэх 10 дугаар сард Аргентинд болох залуучуудын III олимпийн наадмын эрхийн нормативыг биелүүлсэн байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Батболдын удирлага дор Монголын баг тамирчид оролцож байгаа юм. Мөн энэ өдөр спортын мастер Б.Жүрмэд мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд 31.59 секундын амжилтыг үзүүлж, мөнгөн медалийн эзэн болов.

 

Дашрамд сонирхуулахад, МҮОХ-ноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулдаг бөгөөд усанд сэлэлтийн улсын удаагийн аварга, залуу тамирчин Б.Энххүслэн нэгдүгээр сарын шилдэг тамирчин болсон юм. Тэр оны эхэнд усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, есөн алтан медаль хүртсэн билээ. Б.Энххүслэн 2017 онд Монголын усан сэлэлт спортын холбооны шилдэг тамирчин, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчингаар тодорч байсан юм.

Д.Өлзий
相关新闻