Зорилтот жилийн Хүндэтгэлийн туг, дэвтэр 11 дүгээр цэцэрлэгт шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд байгууллагуудаар аялж буй туг, дэвтэр аймгийн ИТХ-аас Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгт шилжлээ.
Аяны гарааг нээж туг, дэвтрийг хүлээн авсан ИТХ-ын Ажлын албанаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд багагүй ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, Чинмэнд эмнэлэгтэй хамтран албан хаагчдынхаа хүүхдүүдийг Д аминдэмийн дутагдлыг илрүүлэх болон шүдний үзлэг, эмчилгээнд хамруулж, эмчийн зөвлөгөөг авсан ба байгууллагынхаа “Иргэдэд мэдээллээр үйлчлэх төв”-д хүүхдүүдэд зориулсан номын булан байгуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тусалж байгаа юм. Цаашид “Миний аймаг - Миний бахархал”, “Унасан газар, угаасан ус минь” сэдэвт аялалд хүүхдүүдийг хамруулж, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг өгөхөөр төлөвлөжээ.
Хүндэтгэлийн туг, дэвтрийг хүлээн авсан дараагийн байгууллага болох Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгээс ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх юм. Тус цэцэрлэг нь 0-5 насны хөгжлийн бэрхшээл бүхий хүүхдүүдийг асардаг тусгай үйлчилгээтэй аж.

Б.Батчимэг