Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбайтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн Ч.Энхбаяр өөрийн санаачилгаар сумынхаа нийтийн эзэмшлийн талбайд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, өвлийн спортын төрөлд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор мөсөн гулгуурын талбай байгуулжээ.
Мөн талбайд тоглох, тэмцээн уралдаан зохион байгуулах, гулгахад зориулсан биеийн тамирын хувцас хэрэглэл аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлийг өөрийн хөрөнгөөр бий болгосон нь хүүхдүүд хүссэн цагтаа зориулалтын хувцас хэрэглэлийг өмсөж тоглох ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа