ХӨВСГӨЛ: 2 настай хүүгийн цогцсыг оллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-25 18:19:30

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж, 16:00 цагийн орчим хүүгийн цогцсыг олсон байна.


Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын Давааны ар багийн нутаг Баян бэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.


Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, авто машинаар явахад 18 км-ийн зайтай газар аж.


Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэж ОБГ-аас мэдээллээ.


相关新闻