“Ховд-Шонхорууд” баг Супер дээд лигийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн “Супер дээд лиг”-ийн аваргын төлөө “Ховд Шонхорууд” болон “СХД Тэнүүн Өлзий” багууд тоглож “Ховд-Шонхорууд” баг ялснаар “Супер дээд лиг”-ийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Шигшээд шалгарсан “СХД Тэнүүн Өлзий” баг Лигийн тэмцээний анхны медалиа авч байгаа аж. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод 110:90-ээр “Ховд Шонхорууд” илүүрхэн хожсон бөгөөд тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 24 оноо, 9 самбар авч багаа тэргүүллээ. Шонхорууд холын шидэлтээр мөн илүүрхжээ. Энэ тоглолтод Рикардо Максвелл 23 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ц.Отгонжаргал 22 оноо, 12 самбар, Э.Дөлгөөн 15 оноо, 15 самбар авчээ.

Лигийн дэд байр эзэлсэн “СХД Тэнүүн Өлзий” багаас ОУХМ Д.Дэлгэрням 25 оноо, 7 самбар, А.Гансүх 16 оноо, 10 самбар авч баг тамирчдаа манлайлсан байна. “Ховд Шонхорууд” 48 минутын турш онооны давамгай байдалтай тоглосон бол “Тэнүүн Өлзий” хамгийн ихдээ долоон оноогоор илүүрхэж үзжээ.
Лигийн хүрэл медалийн төлөөх тоглолтод “Улаанбаатар Blue Dragon” баг, “Баянгол дүүрэг Mongolians” багууд шалгарсан бөгөөд шийдвэрлэх тоглолтод Blue Dragon баг 88:74-өөр хожиж, хүрэл медалийн эзэд болов.

Д.Өлзий