Чөлөөт бөхийн эрчүүд Дэлхийн цомын АШТ-д YI байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон манай шигшээ багийн тамирчид тавдугаар байрын төлөө Гүржийн багтай халз барилдаж 6:4-өөр ялагдсан байна.
АНУ-ын Калифорни мужийн Айова хотноо энэ сарын 7-8-нд болсон тус тэмцээнд Монгол, АНУ, Азербайжан, Куба, Япон, Энэтхэг, Казахстан, Гүрж гэсэн найман орны баг хоёр хэсэгт хуваагдан хүч үзсэнээс манай баг ийнхүү зургадугаар байрт оров.
“В” хэсэгт багтсан манай бөхчүүд эхний тойрогт Казахстаныг 6:4-өөр ялсан боловч Куба, Азербайжаны шигшээ багт дараалан 7:3-аар хожигдсон юм.

Гүржийн шигшээ багтай халз барилдахад гавьяат тамирчин Э.Бэхбаяр Теймураз Ванишвилиг 4:0, ОУХМ Т.Түвшинтулга Лаша Ломтазег 11:0, ОУХМ О.Үйтүмэн Давид Хуцишвилиг 12:5, ОУХМ Н.Золбоо Звиад Метревелиг 6:0 ялж, үлдсэн зургаан жинд өрсөлдөгч тал ялалт байгуулжээ.

Д.Өлзий