Монгол охидын гаргасан дээд амжилтыг Гиннесийн номонд бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-07 10:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер/ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын гаргасан амжилт Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ.

Оюун ухаан, ой санамжаа дайчлан хөгжүүлсэн Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоог алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж, дэлхийн дээд амжилтыг болон Гиннесийн амжилтыг тогтоосон юм.

Дашрамд
сонирхуулахад, Амжилтын эзэд болсон охид, ихрүүд бөгөөд ой тогтоолтын спортоор жил гаруйн өмнөөс хичээллэж эхэлсэн байна.
 

Д.Өлзий

相关新闻