Зургаадугаар сард Манжуурт “Эрдэнэт хотын өдөр”-үүд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-06 11:11:21
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  "Ирэх зургаадугаар сарын 8-10-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод болох “Эрдэнэт хотын өдөр”-үүдээр соёл урлагийн тоглолт, Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ажил хэргийн уулзалт болно” гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал мэдээллээ.  
“Эрдэнэт хотын өдөр”-үүдийг зохион байгуулж буй гол зорилго нь хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, соёлын үйлчилгээг “солилцох”-д оршжээ. Уг арга хэмжээнд соёл урлаг, бизнес, орон нутгийн удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын 100 орчим хүн оролцоно. Дээрх өдөрлөгт оролцох баг бүрэлдэхүүн, зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэж байгаа ажээ.

Дашрамд дурдахад, Орхон аймаг 2016 оны 12 дугаар сард Манжуур хоттой “Хамтран ажиллах” гэрээ байгуулсаны үндсэн “Эрдэнэт хотын өдөр”-үүд болох юм.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻