Тэргүүлэгчдийн манлайлал сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдын ИТХ-тэргүүлэгчид “Тэргүүлэгчдийн манлайллын сургалт”-ад хамрагдаж байна.
УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” нь төслийн хүрээнд дээрх сургалтыг аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Хувийн манлайлал” сэдвээр сургагч багш Б.Адилбиш, “Стратегийн манлайлал”, “Улс төрийн манлайлал” сэдвээр төслийн сургагч багш Ц.Батгэрэл, “Иргэдийг манлайлах нь”, “Стратегийн манлайлал” сэдвээр сургагч багш М.Туяа тус тус хичээл зааж буй. Дашрамд дурдахад 2012 оноос эхэлж УИХ-ын Тамгын газар,Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөтөлбөрөөс нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх сургалтыг удаа дараа зохион байгуулж байсан бөгөөд дээрх сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид, сумдын ИТХ-ын төлөөлөгчид оролцож байжээ.
Харин энэ удаагийн сургалт нь дээрх төслийн дараагийн шат буюу манайллын чиглэлээр зохион байгуулагдаж байгаа нь онцлог аж.Тэргүүлэгчид сургалтаар орчин үеийн манлайллын онолын болон практик чадварыгн тухай мэдээлэл сонсож бүлгээр ажиллана.

Х.Эрдэнэбулган