Чөлөөт бөхийн Дэлхийн цомын АШТ-ний барилдааны хуваарь гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-05 11:53:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Аойва хотод энэ сарын 7-8-нд чөлөөт бөхийн эрэгтэй багийн Дэлхийн Цомын тэмцээн болох бөгөөд тус тэмцээний хуваарь гарчээ. 

Уг тэмцээнд оролцох байсан Иран, Оросын шигшээ багууд тодорхой шалтгааны улмаас оролцохгүй болж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Энэтхэг, Монголын шигшээ багийг урьсан.

Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 7-нд Улаанбаатарын цагаар 21 цагаас АНУ – Энэтхэг (Mat A)  болон Монгол – Казахстан (Mat B), 22 цаг 15 минутаас Япон - Гүрж (Mat A) болон Азербайжан - Куба (Mat B) улсын шигшээ багууд халз барилдана.

Харин шөнийн 01 цагаас ДЦАШТ-ий нээлтийн ажиллагаа болох бөгөөд 01.30-аас АНУ – Япон (Mat A), 03.30 Монгол - Куба (Mat B), 04.45 Энэтхэг - Гүрж (Mat A) // Азербайжан - Казахстан (Mat B) улсын шигшээ багууд халз тулна.

Харин сүүлийн өдөр нь 21 цагаас АНУ - Гүрж (Mat A) болон Монгол – Азербайжан (Mat B), 22.15 минутаас Энэтхэг – Япон (Mat A) болон Казахстан – Куба (Mat B), 23.30 минутаас тавдугаар байр (Mat A) болон 7-р байрны төлөөх барилдаан (Mat B) болно.

Харин шөнийн 01.15 минутаас Хүрэл медалийн төлөө барилдаан (Mat A), 03 цагаас Алтан медалийн төлөө барилдаан (Mat A) болж шилдгүүд тодорно. Дэлхийн цомын 2018 оны аварга шалгаруулах тэмцээний А хэсэгт АНУ, Гүрж, Япон, Энэтхэгийн баг өрсөлдөх бол манай баг В хэсэгт Азербайжан, Казахстан, Куба улсын багуудтай таарсан юм.

Монголын шигшээ багт 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар барилдана.

Д.Өлзий
相关新闻