Сурагч, оюутнууд МҮОХ-ны “Олимпийн музей”-г үзэж сонирхжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагчид "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Олимпийн музейг үзэж сонирхлоо.
Мөн "Мон Алтиус" Биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 30 гаруй оюутан залуус Олимпийн музейд зочилжээ. Тус сургуулийн оюутнууд жил бүр Олимпийн музейд зочилж Монгол Улсын Олимпийн хөдөлгөөний үнэт үзмэрүүдтэй танилцан уулзалт хийдэг уламжлалтай билээ.
МҮОХ-ны "Олимпийн музей" нь улсынхаа нийт ард иргэдэд олимпийн боловсрол, олимпизмийн үзэл санаа, олимпийн хөдөлгөөний тухай тодорхой мэдлэг, боловсрол олгож, олимп, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж иржээ. Олимпийн музейд одоогоор олимпийн хөдөлгөөний түүхэн 541 нэр төрлийн 775 ширхэг ховор үзмэрүүд байрлаж байна.
Олимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм. Өнгөрсөн онд сурагч, оюутан залуус, гадаад, дотоодын 1500 гаруй зочид олимпийн музейг үзэж сонирхсон байна.

Д.Өлзий