Иргэдийн 97.2 хувь нь вирүсийн идэвхжлээ тодорхойлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгааны нэг болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй В, С вирүсийн халдварын илрүүлэг шинжилгээний 2 дахь шатны үйл ажиллагаа эхэлж байна. Энэ удаагийн үзлэг, шинжилгээнд 15-39 насны иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжин хамрагдах юм.
Өнгөрсөн 2017 онд Ховд аймгийн 40-65 настай 18320 даатгуулагч элэгний В,С вирусын илрүүлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдахаас 10810 хүн нь хамрагджээ. Илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 1028 нь хепатит В вирүсийн, 1485 нь хепатит С вирүсийн, 111 нь хепатит В,С вирүсийн халдвартай гарч С вирүс илэрсэн иргэдийн 97.2 хувь нь вирүсийн идэвхжлээ тодорхойлуулсан байна. Элэгний В,С вирүсийн халдварын илрүүлэг, оношилгоо эмчилгээ Ховд аймгийн хэмжээнд 59.3 хувьтай хийгдсэн байна. Тус аймгийн Эрдэнэбүрэн, Цэцэг сумууд 100 хувь, Мянгад, Алтай сумууд 80-90, Буянт, Дөргөн, Дуут сумууд 70-80 хувьтай, харин Булган, Ховд, Үенч, Чандмань сумууд 50-иас доош хувьтай хамруулжээ. "Элэг бүтэн Монгол"-ын хоёрдугаар шатны үзлэг оношлогоонд 15-39 насны бүх иргэдийг энэ ондоо багтаж сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хамруулахаар ийнхүү нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

А.Бямбасүрэн