Грекүүд Турк, Америкийн далбааг шатаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАФИН. /RIA Novosti/. Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөснийг эсэргүүцэн Грект зохион байгуулсан жагсаалын үеэр Турк, Америкийн далбааг шатаасан байна.
Уг онгоцыг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд даалгавраа биелүүлж байх ад нь сөнөөсөн юм.
Пүрэв гарагт Грекийн нийслэл Афин хотын төв талбай болох Синтагмад 100 орчим хүн цугларч, парламентын барилгын хажуугаар өнгөрдөг Василисас Софиас өргөн чөлөөгөөр Туркийн Элчин сайдын яам руу жагсан явсан байна. Цагдаа нар жагсагчдыг Элчин сайдын яамнаас 300 орчим метрийн зайтай газар, 1996 онд Эгейн тэнгисийн Додеканезск бүлэг арлын Имиа арлын орчим Туркийн Агаарын цэргийн хүчнээс гал нээсний улмаас амиа алдсан Грекийн нисгэгчийн дурсгалд зориулан босгосон хөшөөний ойролцоо зогсоожээ. Тухайн үед хоёр орон хэдийгээр НАТО-гийн холбоотнууд боловч дайны ирмэгт тулж байв.
Жагсагчид усан оргилуурын ойролцоо НАТО болон Туркийг шүүмжилсэн зурагт хуудсуудыг нааж, НАТО-гоос гарахыг Грект уриалсан ухуулга хуудсуудыг тараажээ. Жагсагчид Америк, Туркийн далбааг шатаасны дараа Туркийн далбааны шатсан үлдэгдэл дээр жагсагчдын нэг дэвсэлсэн байна.
Д.Жаргал