Өмнөговь аймагт үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-04 15:16:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт шороон шуурганы улмаас элсэрхэг газраа үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
УЦУОШГ-ын мэдээлж байгаагаар өнөөдөр тус аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах бөгөөд салхины хурд баруунаас секундэд 28 м/с хүрч ширүүсч байна. Иймээс малчид, ард иргэдийг холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд болон өндөр наснуудаа хараа хяналтгүй явуулахгүй байхгүй анхаарууллаа. 

Мөн маргааш төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх юм байна. Ийм мал төллөж байгаа үед малчдаа сонор сэрэмжтэй байхыг санууллаа.

Д.Мишигсүрэн

 


相关新闻