Хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-04 10:40:57
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт “Эрүүл шүдний аян”-ы хүрээнд амны хөндийн эрүүл ахуйн сургалтын кабинет байгуулж аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг хамгаалах үзэх, зөвлөгөө өгөх, эмчлэх ажлыг зохион байгуулж буй.
Дөрөвдүгээр сарын 03-нд Амны хөндийн эрүүл ахуйн кабинетаар Сайншанд сумын  хүүхдийн наймдугаар цэцэрлэгийн Ш.Оюунбилэг багштай дунд бүлгийн 13 хүүхэд  нэг эцэг эх, М.Бямбажав багштай ахлах бүлгийн 22 хүүхэд  зарим эцэг эхийн хамт нийт 35 хүүхэд үйлчлүүллээ.
Хүүхдүүдэд шүдний эмч Н.Золжаргал амны хөндийн эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгч, шүд угаах дараалал, шүдэнд ээлтэй, халтай хүнсний бүтээгдэхүүн, оо, сойзны сонголтын талаар мэдлэг олгох сургалт явууллаа.
Сургалт хуваарийн дагуу өдөр бүр явагдаж байгаа юм. Орон нутгаас санхүүжилтийг нь дааж нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хугацааны дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Х.Эрдэнэбулган
相关新闻