Аймгийн ИТХ-аас малчдад малын эмийг үнэ төлбөргүй олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Монцамэ /Өвөрхангай/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид малчдад нэн шаардлагатай байгаа “Монбиовит” эмийг үнэ төлбөргүйгээр олгохоор боллоо.
Уг эм нь малын гэдэс ходоодны хямрал, чацга алдалтаас урьдчилан сэргийлэх зориулалттай бөгөөд 200 граммын савлагаатай, 3400 ширхэг эмийг сумдын Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан малчдад үнэ төлбөргүй нийлүүлэх юм.
Өвөлжилт, хаваржилтын хүнд нөхцөл байдлыг харгалзан аймгийн ИТХ-ын “Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Малчдаа дэмжье” 45 хоногийн аяныг зарлаж, өнгөрсөн сард 500 боодол өвсний тусламж үзүүлсэн байна.

Б.Батчимэг