Алга болсон охин эмээтэйгээ уулзахаар замын унаанд дайгдсан байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-03 14:41:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт алга болсон охиныг олж, эрэн хайх ажиллагааг зогсоолоо.  
Тус аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 7-р ангид сурдаг 14 настай охин өчигдөр гэрээсээ 11 цагийн үед гараад сураггүй алга болсон юм. 
Охиныг алга болсон мэдээллийг дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд улмаар Цагдаагийн газрын албан хаагчдаар хүч нэмэгдүүлэн, иргэд сайн дураараа нэгдэж өнгөрсөн шөнийн турш эрэн хайх ажиллагааг үргэлжүүлсэн. Өнөөдөр өглөө Онцгой комисс хуралдан аймгийн албан байгууллагууд эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн бөгөөд энэ үер тус аймгийн Цогтцэций сумаас охиныг талаар мэдээлэл ирсний дагуу Цогт-Овоо сум дээр пост гаргасан бөгөөд тун удалгүй тэнд замын унаанд дайгдаж явсан охиныг эсэн мэнд олжээ. 
Охиныг эрэн хайх ажилд шуурхай ажилд Цагдаагийн газрын эрэн хайх алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хурдан шуурхай арга хэмжээ ийн авсан байна. Мөн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Даланзадгад сумын төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дураараа нэгдсэн иргэддээ талархаж буйгаа тус сумын Засаг дарга Т.Алтансүх илэрхийллээ. Олдсон охин эмээ өвөө дээрээ өссөн бөгөөд өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш эмээтэйгээ уулзаагүй учир ийн эмээдээ очихоор гэрээсээ гарч, замын унаанд дайгдсан байжээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻