Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн мэдээллийг худалдаж авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газарт мансууруулах бодис, гааз хий үнэртдэг таван сурагч, 25 иргэн бүртгэлтэй байдаг гэнэ. Мөн Цагдаагийн газар энэ онд уг гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг иргэдээс худалдаж авч шуурхай илрүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2017 онд энэ төрлийн гэмт хэрэг нэг бүртгэгдэж байсан бол 2018 онд хар тамхи мансууруулах эм бэлдмэлтэй холбоотой таван гэмт хэрэгт долоон иргэн холбогджээ. Иймд Цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөр үеийнхний нас сэтгэхүйн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар санал боловсруулан ажиллаж байгаа аж.
Мөн энэ онд аймгийн ИТХ-аар дээрх төрлийн гэмт хэргийг бууруулахад 20 сая, сэтгэцэд нөлөөлөх ургамлыг устгахад зургаан сая төгрөг төсөвлөжээ.

Б.Оюун-Эрдэнэ