Сүүний ферм болон мах бэлтгэлийн чиглэлээр тэрбум хүртэл төгрөгийн зээл авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Хүнс, хөдөө аж ахуйн газрын /ХХАГ/ мэргэжилтэн Г.Батдэлгэр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” болон “Зээлийн батлан даалтын сан”-гийн талаар мэдээлэл хийлээ.
“Зээлийн батлан даалтын сан” өнгөрсөн оны 10 дугаар сараас нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгож эхэлсэн бөгөөд тухайн төслийн нийт санхүүжилтын 60 хувьд нь батлан даалт гаргадаг байна. Ингэхдээ нэг жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулж буй байгууллагад олгох юм. Мөн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжийг хамруулах аж. Зээлийг 10 жилийн хугацаатай, жилийн 10-12 хувийн хүүтэй өгдөг байна. Өнгөрсөн хугацаанд хоёр иргэн сүүний ферм болон мах бэлтгэлийн чиглэлээр зээл авчээ.
Харин “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих” сангийн зээлийг 2012 оноос олгож өнөөдрийн байдлаар 39 төсөлд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Үүнээс 800 орчим сая төгрөг эргэн төлөгдөөгүй аж. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд тооцогджээ.
Дээрх зээлүүд нь банкаар дамжин олгогддог байна. Ингэхдээ хүссэн зээлийн 30-40 хувь хасагддаг гэж иргэд гомдоллодог нь зээлийн төслийн санхүүжилт, үйл ажиллагааны зардал, эдийн засгийн үр ашгийн тооцоогоо хангалттай сайн гаргаагүйгээс болдог гэдгийг Г.Батдэлгэр мэргэжилтэн онцоллоо. Иймд иргэд төслөө бичихдээ санхүүгийн тооцооллоо үнэн зөв гаргаж байхыг ч анхааруулсан юм.

Б.Оюун-Эрдэнэ