Алга болсон охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тус аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 7-р ангид сурдаг 14 настай охин өчигдөр гэрээсээ 11 цагийн үед гараад одоо хүртэл сураггүй байгаа юм.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын эрэн хайх баг өчигдөр 20 цагийн үед эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд улмаар цагдаагийн газрын албан хаагчид хүч нэмэгдүүлэн эрлийн ажлыг үргэлжлүүлж байна.
Алга болсон охины ар гэрийнхний мэдээлж байгаагаар тэрээр гэрээсээ огт гардаггүй хүүхэд гэнэ. Өчигдөр өглөө гэрийнхэн нь ажилдаа гарахад дүүтэй хамт үлджээ. Дүү нь хажуу айлдаа тоглож байх хооронд эгч нь алга болсон байна. Алга болсон охины таних шинж тэмдэг нь 175 см өндөртэй, богино хар курткатай яваа аж. Эднийх Булган аймгаас Өмнөговь аймагт шилжиж ирээд хоёр жил болж байгаа юм байна
Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх баг, аймгийн Цагдаагийн газар сайн санаат иргэд айлуудаар самнан нэгжлэг хийж байна. Тус аймгийн бүх сумдад ч хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Мөн аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллах талаар чиглэл өгөхөөр хуралдаж байна.

Д.Мишигсүрэн