Байгалийн ухааны нэгдмэл олимпиадын дүнг цахим машинаар гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Математик, хими, физик, биологи, газарзүйн хичээлүүдээс бүрдсэн “Байгалийн ухааны нэгдмэл олимпиад” Орхон аймагт анх удаа зохион байгуулагдаж 102 сурагч оролцлоо. Олимпиадын тэргүүн байранд Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч С.Сувданчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор хоёрдугаар байр, А.Мөнхзаяа 84 оноогоор гуравдугаар байранд орлоо. Эхний 20 хүртэлх байрыг тодруулсан байна. Олимпиадын тэргүүн байрыг өргөмжлөл, 500 мянган төгрөг, дэд болон бусад байрыг таблет, мөнгөн шагнал, тэмцээнд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан сургуулийг тус бүр 200 мянган төгрөгөөр урамшууллаа.
Олимпиадын шалгалтын хуудсыг мэдээллийн технологи буюу машинаар шалгаж нэг минутын хугацаанд дүнг гаргаж гадаа талбай дахь лед дэлгэцээр шууд дамжууллаа. Шалгалтын тестийн нууцлалыг хадгалах үүднээс интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгайлсан мэргэжлийн баг хамт олон боловсруулан, битүүмжилж лацдан Цагдаагийн хамгаалалт дор Орхон аймагт хүргэн ирж хянагч багш нарыг байлцуулан материалыг сурагчдын өмнө задалсан юм. Олимпиад хоёр цаг үргэлжилж 20 минутын хугацаанд нэгдсэн дүнгээ гаргасан.
Цаашид боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, ЭЕШ-ыг “машин”-аар шалгадаг болно гэж олимпиадыг санаачлагч, зохион байгуулагч ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ. Уг олимпиадыг БСШУС-ын яам дэмжин ажиллаж Орхон аймгийн ЗДТГ хамтран ажиллалаа.

Б.Оюун-Эрдэнэ