ОХУ дахь АНУ-ын консулын газрыг хаах тухай санал асуулга явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-28 18:42:56
МОСКВА. /РИА Новости/. АНУ Оросын дипломатчдыг нутаг буцаах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Вашингтон дахь ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг хаах тухай санал асуулгыг “Твиттер”-ээр дамжуулан явуулсан байна.
 
Санал асуулгад оролцогчид Оросын Владивосток, Екатеринбург болон Санкт-Петербург гэсэн гурван хотод байрлах АНУ-ын ерөнхий консулын газраас алийг нь хаахыг сонгох ёстой байсан аж.
 
Санал асуулгад нэг хоногийн дотор 57,5 мянган хүн оролцсон бөгөөд оролцогчдын 47 хувь нь Санкт-Петербург дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг дэмжжээ. Харин 35 хувь нь Екатеринбург дахь консулын газрыг хаахыг дэмжсэн бол үлдсэн 18 хувь нь Владивосток дахь дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг дэмжсэн байна.
Э.Аянзаяа 
相关新闻