Мэргэжлээ хэрхэн сонгох талаар сурагчидтай ярилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 70 гаруй хувь нь мэргэжлээ буруу сонгодог гэсэн судалгааг үндэслэж Удирдлагын академийн ахлах багш, доктор М.Баянмөнх “Эрдэнэт” цогцолбор сургуулийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн сонгох” вэ гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр өдөр бүр сургуулиудаар явж дээрх сэдвээр сурагчидтай ярилцах юм.
Энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн О.Содбилэг дөрвөн жилийн өмнө санаачилж, доктор М.Баянмөнх багштай хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсад хуульч, сэтгүүлч, эдийн засагч, инженерийн орон тоо илүүдэлтэй ч жил бүр уг мэргэжлээр олон хүүхэд сурахаар бүртгүүлдэг нь тухайн сурагч, эцэг эхийн мэдээлэлгүй байдал, боловсролын тогтолцооны бодлого алдагдсантай холбоотой юм. Мөн хүүхдийнхээ хүсэл сонирхлыг бус өөрийнхөө хүсэлд нийцүүлж мэргэжил сонголт хийлгэж байгаа эцэг, эхчүүд олон байдаг ажээ. Иймд ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцэх мэргэжлийн талаарх мэдээлэл, судалгааг байнга соргогоор харж, уншиж байх хэрэгтэй гэнэ.
Монгол Улсад жилд дунджаар 35 мянган сурагч оюутан болж харин 40 мянган гаруй оюутан хөдөлмөрийн зах зээл рүү шилждэг байна. Орхон аймагт энэ жил л гэхэд 1200 орчим сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө.

Б.Оюун-Эрдэнэ