Ж.Пүрэвсүрэн: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийн сургалтын төлбөрийн тодорхой хувийг аймгаас хариуцна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Пүрэвсүрэнтэй уулзаж, боловсролын салбарын цаг үеийн мэдээллийг тодрууллаа.
- “Энэ хичээлийн жилд сурагчдын амралт ихдэж, сургалтын чанарт муугаар нөлөөлж байна” гэх яриа иргэдийн дунд байна. Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор өвөл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ удаа шүлхий өвчин гарсантай холбогдуулан сурагчдын амралтыг хугацаанаас нь өмнө эхлүүлсэн. Ингэхээр сургалтын хөтөлбөр хойшлогдож, өөрчлөлт орох уу?
-БСШУС-ын сайдын 2016 оны А/85 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан байдаг. Арвайхээр, Хархорин суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3 дугаар зүйлд заасны дагуу БСШУС-ын яаманд хүсэлт тавьж, тус сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 3 дугаар улирлын амралтын эхлэх хугацааг 14 хоногоор урагшуулсан. Дээрх сумдын ерөнхий боловсролын сургуулийн хичээл 03-р сарын 26-аас эхэлнэ. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан сурагчдын улирлын амралтын эхлэх хугацааг урагшлуулсан болохоос биш амралтын хоногийг нэмэгдүүлээгүй гэдгийг манай эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй.

Харин БСШУС-ын сайдын 2016 оны А/85 дугаар тушаалаар сурагчдын гуравдугаар улирлын амралтын эхлэх хугацааг 7 хоногоор урагшлуулах эрхийг аймгийн Засаг даргад өгсөн байдаг. Энэ хүрээнд мал төллөх хугацаатай уялдуулан Арвайхээр, Хархорин сумаас бусад сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтыг энэ сарын 19-өөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр оруулахаар аймгийн Засаг даргын захирамж гарсан.
- Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ эхэлнэ. Хичнээн төгсөгч бүртгүүлээд байгаа бол?
- 2018 оны ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жил манай аймагт 1500 орчим сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг өгнө. Сургууль бүр төгсөгчид, тэдний эцэг эхчүүдэд мэдээлэл хийж, сурагчдын бүртгэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж байна. Өнөөдрийн байдлаар ЭЕШ-ын бүртгэл манай аймагт 85 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн өмнөх онуудад бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон МСҮТ төгссөн 61 хүүхэд бүртгүүлсэн байна.
2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулаад хүүхдүүдийн сурах урам зоригийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Тухайлбал: ЭЕШ-д 800 оноо авсан, улсын төрөлжсөн олимпиадад эхний гурван байранд шалгарсан хүүхдүүдийн элссэн их, дээд сургуулийн эхний нэг жилийн сургалтын төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсвөөс хариуцахаар төлөвлөөд байгааг уншигчдад дуулгая.
-“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн төлөвлөгөөнөөс сургуулийн сурагчид руу чиглэх ажил нь юу бол?
-Төрийн оролцоотойгоор шийдэх, төр анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн асуудал хүүхдийн өмнө тулгамдаж байна. Гэр бүл, сургуулийн орчинд хүүхдүүдийн эрх зөрчигдөх явдал багагүй байна. Эрт жирэмслэх, цахим халдлага, үе тэнгийн дарамт, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох зэрэг хүүхдийн өмнө тулгамдаж байгаа эдгээр асуудлуудыг талуудын оролцоотойгоор шийдвэрлэх, ажлын зөв эхлэл тавихын тулд энэ жилийг Хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жил болгон зарласан.

Тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, сургууль орчноос бидний хүсэн хүлээсэн хүүхдийг бэлтгэн гаргахад хамгийн гол түшиг тулга болж ажиллах хүн, бааз суурь нь анги удирдсан багш нарыг гэж үзэн, зорилтот жилийн аймгийн нээлтийн үеэр “Анги удирдсан багш нарын аймгийн анхдугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгуулсан. Зөвлөлгөөнөөс гурван чиглэлд зөвлөмж гаргасан. Бид энэ жил анги удирдсан багш нарыг 3 зүйлд анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгоод байна. Үүнд:
- Анги удирдсан багш бүр өөрийнхөө ангийн хүүхдүүдийн маш дэлгэрэнгүй судалгааг гаргах. “Хэнтэйгээ, ямар орчинд амьдардаг, ямар хүсэл сонирхолтой, ямар зорилготой, ямар дэмжлэг хүсч байна вэ” гэх мэтээр.
- Тухайн ангийн сурагчдынхаа эцэг эх, харгалзан дэмжигчидтэй хамтарч хүүхдийнхээ өмнө тулгамдсан асуудал, хүсэл зорилгыг шийдэх, хөгжүүлэх чиглэлээр холбоотой байж, хамтын ажиллагааг тогтмолжуулах.
- Тухайн ангид хичээл ордог бусад багш нартай хүүхэд нэг бүрийнхээ асуудлаар маш сайн холбогдож ажиллах. Анги удирдсан багш нар зөвхөн өөрийн хичээл судлагдахууны хүрээнд хүүхдүүдээ мэдэхээс бусад хичээлд хүүхдүүдээ ямар байгааг мэддэггүй. Нэг багшийн ажигласан зүйлийг нөгөө нь мэддэггүй. Тиймээс анги бүр сард нэгээс доошгүй удаа хичээл ордог багш нартайгаа ажил хэрэгч ярилцлагыг хийж, хүүхдийнхээ ахиц, хөгжлийг тодорхойлж байя гэсэн үүрэг, чиглэлүүдийг өгсөн.
Аймгийн хэмжээнд 793 багш анги удирдаж байна. Зорилтот жилийн хүрээнд анги удирдсан багш нар анги хамт олны дунд болзолт уралдаан зарлаж дүгнэнэ. Нэгт хэн гэж багш оров, ямар учраас анги удирдсан шилдэг багш болов, хамгийн сүүлд буюу 793-т ямар багш жагсав, юунаас болов гэдэгт дүгнэлт хийнэ. Анги удирдсан шилдэг багш нараа мөнгөн урамшуулал, гуравдагч орны аялал, туршлага судлуулах гэх мэтээр урамшуулна., Магадгүй ангитайгаа ажиллаж чадахгүй, багшийн ёс зүй, харилцааны доголдол гаргаад байгаа багш нарыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Хүүхдүүдэд академик боловсролыг заавал 100 хувь эзэмшүүлэх гэхээс илүү хүн болж төлөвшүүлэхэд онцгой анхаарах нь зорилтот жилийн эрхэм зорилго юм.
-Хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтууд төлөвлөгөөнд тусгагдсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Төр, захиргааны байгууллагын зүгээс хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төлөвлөж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Тухайлбал, аймгийн төв Арвайхээр хотод Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордонг барихаар төсөв хөрөнгийг шийдвэрлэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг зарлаад байна. 300 хүүхэд зэрэг ном уншихуйц номын санг байгуулна. Нэгдүгээр сургуулийг түшиглээд спорт заал барьж ашиглалтад оруулах, мөн хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж, долоо хоногт гурваас доошгүй удаа өөрийн сургуулийн спорт заалыг үнэ төлбөргүй ашиглуулж байх, хоёр багт спорт заалны барилга барих зэрэг ажлыг шийдвэрлэсэн. Мөн “Төгсөгчдийн ногоон төгөл”-ийг Хотын Захирагчийн алба, Арвайхээр ТҮК болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран өргөжүүлэхээр төлөвлөж байна. Сургуулийн сурагчдыг байгаль, экологио хайрлах, хамгаалах зан үйлд сургах ажилд илүү хамруулаач гэх хүсэлтийг хувь хүмүүс, байгууллагаас их тавьж, хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Б.Батчимэг