Салалтын гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-22 16:48:09
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж буй хэргүүдийн 15 хувь нь гэрлэлт цуцлуулах тухай байдаг ажээ. Өнгөрсөн онд гэрлэлт цуцлуулахаар хандсан 54 иргэний нэхэмжлэлийг хүлээн авсан байна.
Салалтын гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл бөгөөд үүний дотор архидан согтуурснаас үүдэлтэй дарамт ихэнх хувийг эзэлж байгаа юм. Мөн гэрлэлт цуцлуулахаас гадна хүүхдийн тэтгэлэг, эцэг тогтоолгох хүсэлтүүд багагүй ирдэг болохыг Өвөрхангай аймгийн Шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан С.Нарангэрэл хэллээ.
Нөгөө талаар гэрлэлт цуцлуулах ноцтой шалтгаангүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй эвлэрэх боломжтой гэрлэгчидтэй уулзалт хийх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх замаар эвлэрүүлдэг байна.
Б.Батчимэг
相关新闻