Шүлхийн голомтод байгаа иргэдэд тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-21 14:14:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хорио цээрийн бүсэд байгаа иргэдэд туслах сайн үйлсийн аян үргэлжилсээр байна. Өчигдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Р.Өлзийжаргал Арвайхээр сумын Өлзийтийн 4-р багийн хорио цээрийн бүсэд байгаа 75 өрхөд тус бүр нэг шуудай нүүрс, таван кг гурил, сүүг өглөө.

Мөн тус багийн мал бүхий иргэдэд өвс тэжээлийн тусламж үзүүлж, хорио цээрийн дэглэмтэй холбоотой цаг үеийн мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн "Арвайхээр хурд" ХХК-иас шүлхийн голомтын бүсэд байгаа 3,4 дүгээр багуудын нийт 63 өрх айлд нэг сая гаруй төгрөгийн хүнсний тусламж үзүүлсэн бол хүнсний манлай үйлдвэр "Дэлгэрэх хүнс" ХХК-иас мөн голомтод байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд нэг сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлээд байна.
Б.Батчимэг
相关新闻