“ТЭЦ-III”-ын боулингчид “Холбооны цом”-ын эзэд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боулингийн сонирхогчдын холбооны 2018 оны Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодров.
Өнгөрсөн жилийн “Сity cup”, “Big bowling friendship” тэмцээний шилдэг наймд шалгарсан багууд өрсөлдсөн гэдгээрээ онцлогтой юм. Мөн тус тэмцээнд 2018 оны сонирхогчдын УАШТ-д амжилт гаргасан шинэ тамирчдыг лигийн багуудад хуваан өрсөлдүүлсэн нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгожээ.
“Биг боулинг” төвд болсон ес дэх удаагийн Холбооны цомд 16 багийн 100-гаад тамирчин өрсөлдөж С.Хандаа ахлагчтай “ТЭЦ-III” ТӨХК-ийн баг түрүүлж, Ц.Молор ахлагчтай баг, Г.Магсаржалам ахлагтай УБЦТС ТӨХК-ийн боулингчид мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолт хурц ширүүн, өрсөлдөөнтэй, өрнөж, “УБЦТС”-ний багийн ахлагч Г.Магсаржалам хашир туршлага, сэтгэлзүйн бэлтгэлээр илүү гэдгээ харуулж 10 дугаар үед гурав дараалан страйк хийснээр багаа хожилд хөтөлжээ. Тэд өнгөрсөн жил Холбооны цомоос мөнгөн медаль хүртэж байв.
Тэмцээний шилдэг буюу өндөр оноо эзнээр эрэгтэйчүүдээс ТЭЦ-3” ТӨХК-ийн тамирчин Ё.Цогтбаяр 227, эмэгтэйчүүдээс “Strikes” клуб, УБЦТС Төрийн өмчит хувьцаат компанийн тамирчин П.Уранчимэг 193 оноогоор тус тус шалгарлаа.

Д.Өлзий