П.Тэмүүжин хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таеквондоч П.Тэмүүжин “2018 оны хоёрдугаар сарын шилдэг тамирчин”-гаар тодорлоо.
Тус шалгаруулалт нь долоо хоногийн турш үргэлжилж, наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо болох Азийн наадмын өмнөх сорилт тэмцээнд түрүүлсэн таеквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо бусдаасаа тэргүүлжээ.
Түүнтэй өрсөлдсөн шилдгүүдийг танилцуулахад, Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар, Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксын шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт болон О.Жаргалан нар энэ сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн юм.
МҮОХ-ноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байна.
Өмнөх саруудад уг шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/ тус тус хүртэж байсан. "Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд шалгаруулдаг билээ.

Д.Өлзий