Ангийн буудлагын тэмцээний үеэр хээрийн үзэсгэлэн гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд Улсын тэргүүний анчин Цангилийн Шаравын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах ангийн буудлагын тэмцээн эхэллээ. Тэмцээнд зориулан үе үеийн тэргүүний анчдын зураг, түүх, ангийн буу зэргээр Баянхонгор аймгийн Музей, "Оньч-хараа" ТББ хамтран хээрийн үзэсгэлэн гаргаж байна.
Б.Мөнхзул