Зөвшөөрлийн бичиг хүссэн иргэдийн ачаалал их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-15 09:58:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын хөл хориот шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн төвд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Тиймээс хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчих шаардлагатай иргэд аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрлийн бичиг авч байгаа юм. Мөн зөвшөөрлийн дагуу талоноор НИК ШТС-аас шатах тослох материалаа авч байна.
Малчид мал төллөхөөс өмнө эмнэлэгт үзүүлэх, бичиг баримт хөөцөлдөх, хүнс бараагаа цуглуулахаар орж ирээд буцаж чадалгүй хоригджээ. Тиймээс ОБГ-т зөвшөөрөл авах гэсэн иргэдийн ачаалал их байгаа аж. Гэсэн ч хүндэтгэх шалтгаанаас бусад нөхцөлд нэвтрүүлэхгүй байгаа учраас иргэдийн дунд бухимдал их байна. “Мал төллөж эхэлж байгаа, тэжээлийн мал муудаж өвс хивэгээр тасарч эхэлсэн, ар гэрт хүн хүчгүй үлдсэн” гэх гомдол хүсэлтийг ОБГ, МХГ-ын ажлын хэсэгт тайбарлаж байгаа ч “Шүлхийн вирус нь машины дугуй, хүний хувцсаар дамжин тээвэрлэгдэж малд хүрснээр өвчлөлийг үүсгэх, тархаах нөхцөл болдог учраас хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс гарахгүй байх”-ыг иргэдэд  зөвлөж байна.
Б.Батчимэг
相关新闻