Чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчид Японыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Такасаки хотноо энэ сарын 17-18-нд болох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд хүчээ сорих Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Наран улсыг зорив.
Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөнө. Тус тэмцээний “А” хэсэгт Япон, АНУ, Швед, Канадын баг тамирчид байгаа бол “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румын улсын шигшээ багууд багтжээ.
Насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ий аваргуудаас гадна 50 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин спортын мастер Ц.Намуунцэцэг болон 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал тус тус нэмэгдэж ДЦАШТ-д зодоглох юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 50 кг-д Э.Нарангэрэл, Ц.Намуунцэцэг, 53 кг-д Э.Сумъяа, Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д П.Орхон, 65 кг-д С.Батцэцэг, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д А.Чанцалнямаа нар оржээ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий