Дорнодын сэтгүүлчид “Цахим орчинд эх хэлээрээ” зөв бичихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-09 15:25:15
Дорнод /МОНЦАМЭ/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс “Цахим орчинд эх хэлээрээ” аяныг энэ сарыг дуустал зарлалаа. Сэтгүүлчид нийгмийн түүчээ болж, ард иргэдээ мэдээллээр хангах үүрэгтэй учраас Үндэсний сэтгүүл зүй үүссэний 105 жилийн ойг тохиолдуулан уг уриалгыг дэвшүүлжээ.
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 10 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй ажилтан өөрсдөөсөө эхлэн цахим орчинд эх хэлээ зөв хэрэглэж, товчлох юмуу гадаад үг хэрэглэхгүй байх юм. Мөн өдөр тутам харьцаж буй хүмүүсдээ тус уриалгыг хүргэснээр олныг хамарсан, үр дүнтэй аян болно гэж МСНЭ-ийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийнхөн үзэж байна.

Монгол хэлэнд орос, англи үг их хэрэглэгддэг байсан бол одоо солонгос, япон, хятад үгнүүд ихээр орж ирж эх хэлний дархлаа алдагдаж байгаа учир тус уриалгыг дэвшүүлжээ.

Д.Дэлгэрмаа
相关新闻