Автозам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Орон нутгийн зам ашиглалтын төлбөрийг шинэчлэн тогтоох асуудлыг авч хэлэлцлээ.
2017 оны авто зам ашиглалтын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2014 онд аймгийн Засаг даргын баталсан 671 тоот захирамжийг хүчингүй болгож, зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох шаардлага бий болжээ. Автозамын төлбөрийг хуучин 671 тоот захирамжаар 9 төрлөөр авдаг байсан бол шинэчлэн тогтоохдоо 20 төрлөөр ангилан төлбөрийн хувь хэмжээг илүү тодорхой ойлгомжтой болгов.
Мөн төлбөрийн хувьд харилцан адилгүй байх агаад суудлын тэрэгнийхээ хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээнээс нь хамаараад авто зам ашигласны төлбөрийг хуучин өгч байснаасаа багаар төлөх бол ачааны машины даацаас хамаараад өөр өөр тарифаар төлж байхаар тогтсон байна.
Монгол Улсын “Авто замын тухай” хуулийн 30дугаар зүйл, 30.1 дэх заалтыг үндэслэн хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хувь хэмжээг доорх байдлаар шинэчлэн тогтоолоо. Ингэхдээ орон нутгийн чанартай авто замаар зорчиж байгаа аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа төлөх бөгөөд Баянхонгор аймагт мөрдөгдөх авто зам ашиглалтын шинэчилсэн төлбөрийн дэлгэрэнгүйг уншигчиддаа хүргэе.
№ |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ |
|
1 |
Суудлын |
2000 см3 хүртэл |
15,000 |
2 |
2001-3000 |
30000 |
|
3 |
3001-с дээш |
35000 |
|
4 |
Ачааны |
1 тн хүртэл |
20000 |
5 |
1-2 тн хүртэл |
25000 |
|
6 |
2-3 тн хүртэл |
30000 |
|
7 |
3-5 тн хүртэл |
35000 |
|
8 |
5-8 тн хүртэл |
40000 |
|
9 |
8-10 тн хүртэл |
45000 |
|
10 |
10 тн-с дээш |
50000 |
|
11 |
Автобус |
15 хүртэл зорчигчтой |
30000 |
12 |
15-с дээш зорчигчтой |
80000 |
|
13 |
Цистерн |
|
50000 |
14 |
Тусгай |
|
40000 |
15 |
Чиргүүл |
|
30000 |
16 |
Механизм |
Тээврийн үйлчилгээний |
50000 |
17 |
Технологийн |
50000 |
|
18 |
Бага оврын |
30000 |
|
19 |
Мотоцикль Мопед |
2 дугуйт |
2000 |
20 |
3 дугуйт |
2000 |