Сүүлийн өдрүүдэд обьектын гал түймэр гарах нь ихэсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Тус аймгийн нутгаар сүүлийн долоо хоног шороон шуургатай, салхи 18 м/с хүртэл хурдтай байна. Хоёрдугаар сарын 27, 3 дугаар сарын 2-ны өдөр ялимгүй цастай, теипературын хувьд нийт нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Салхи, шуургатай өдрүүдэд иргэдээс дуудлага хэр ирж байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас тодрууллаа. Хоёрдугаар сарын 28-ны өдөр Тарагт сумын Хүрэмт багт байшин, гуравдугаар сарын 1-ний өдөр Арвайхээр, Бат-Өлзий, Уянга сумдад гэр, өвлийн байшин шатаж байна гэх дуудлага ирж, аврах бүлгийн албан хаагчид шуурхай ажиллан галыг унтраасан байна. Шороон шуурганы улмаас эд хогшил эвдэрч хэмхэрсэн, хийссэн гэх дуудлага ирээгүй болохыг мэдээллээ.
Хүчтэй салхи нийт нутгийг хамарч, цаг агаар хүйтэрч байгаа тул орон нутгийн болон хот хоорондын замд анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Б.Батчимэг