Волейболын Б зэрэглэлийн нээлттэй тэмцээний медальтнууд өнөөдөр тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Волейболын залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа Волейболын Б зэрэглэлийн нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос эхлэн MJ спорт зааланд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр шилдгүүдээ тодруулна.
Энэ удаагийн тэмцээнд 11 баг оролцож байна. Харин Тэнүүн Огоо болон Thunders клубууд хоёр баг оролцуулж байгаа юм. Энэ тэмцээний хамгийн өндөр оноог Тэнүүн-Огоо багийн тоглогч Мягмарсүрэн аваад байна. Тэрбээр УБТЗ багийн эсрэг давуулалтаар нэг, довтолгоогоор 15, хаалтаар хоёр, нийт 18 оноог авсан юм. Уг тоглолт маш сонирхолтой болж гурван ээлжийн тоглолтод Тэнүүн Огоо-2 баг хожсон байна.
Энэхүү тэмцээний хагас шигшээ болон шигшээ тоглолтууд өнөөдөр 14 цагаас эхэлж, 21 цагт аваргын төлөөх тоглолт болно. Тус тоглолтууд MNBA Sports суваг болон Монголын волейболын залуучуудын холбооны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

Д.Өлзий