“Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аян үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аяныг эхлүүлжээ. Өнгөрсөн сарын 20-оос эхэлсэн аян 45 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Аймгийн хэмжээнд зарим төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан хэдий ч малын хулгайн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр өссөн байдаг. Тиймээс эдгээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд шат дараатай ажил, арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.
Аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/48 тоот захирамж гарчээ.
Эх орончдын өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр зэрэг тэмдэглэлт баяруудыг зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Аян эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 зөрчлийг илрүүлэн, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Хяналт шалгалтыг эрчимжүүлснээр зам тээврийн гэмт хэрэг бүртгэгдээгүй эерэг үзүүлэлттэй байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн аянтай холбоотойгоор иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав.

Т.Одончимэг