“Шүүдэр дундуур” кино нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” алдарт зургаас сэдэвлэн бүтээсэн “Шүүдэр дундуур” монголын уран сайхны кино Дорнод аймагт нээлтээ хийв. “Мөнхчулуун сан”-гийн тэргүүн М.Зоригт “Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөө хүрээнд дээрх киног бүтээх санааг гаргаж, зураг авалтын ихэнх хэсэг нь Дорнод аймгийн Баян-Уул суманд өрнөжээ.
Энэхүү кинонд эцэг эхийн хайр, хүн хүнээ гэсэн сэтгэл, залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал болон буриад зон олны аж амьдралыг харуулснаараа онцлог юм. “UB film” студийн уран бүтээлчид “Ажлын дараа” зургаас сэдэвлэн кино зохиол бичих эрхийг Г.Одон зураачийн хүү О.Нямдаваагаас авч, зохиолыг нь Л.Таванбаяр бичиж, зураглаачаар Э.Доржсүрэн ажиллажээ. Киноны гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нарын жүжигчид тоглосон байна.
Сонирхуулахад, Дорнод нутгаас төрсөн суут хүмүүсийн нэг, ардын зураач Гэлэгийн Одон түүхийн, аж байдлын, байгалийн, хөрөг гэх зэргээр дүрслэх урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвиж, Монголын дүрслэх урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн эрхэм билээ. Багаасаа хар бор ажилд нухлагдсан, бие бялдар чийрэг, өвсийг гар хадуураар хадахдаа сайн болохоор өвгөд хөгшдөд туслахын зэрэгцээ судалбар зургаа зурж, хот, хөдөө хослуулан амьдарч түүнийгээ ажиглан хүмүүсийн дүр төрхийг тогтоон, хожим зурах бүтээлдээ тусгаж явдаг тун гярхай нэгэн байсан гэгддэг. Зуныхаа амралтаар 1948 онд нутагтаа хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” хэмээх алдарт бүтээлээ туурвисан түүхтэй. Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь тун адилхан болсноос гадна нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийг ч нарийн судалж, тод томруун харуулсан байдаг.

Д.Дэлгэрмаа