934 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-23 13:43:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Их дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий  шалгалтын бүртэл орон даяар үргэлжилж байна.
Энэ жил Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 12 дугаар ангийг нийт 839 хүүхэд төгсөх бөгөөд тэдний 834 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тухай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээлэв.
Мөн үүн дээр өмнөх жилүүдэд төгссөн  болон тодорхой байгууллагад ажиллаж буй нийт 100 орчим хүн шалгалт өгөхөөр нэмэгдэх аж. Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын бүртгэл орон даяар энэ оны хоёрдугаар сарын 05-ны 09.00 цагт эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр  сарын 16-ны 18.00 цагт дуусна.
Х.Эрдэнэбулган   
相关新闻