Малын хорогдол нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 10:31:59
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт малын хорогдол сумдаас авсан шуурхай мэдээгээр нийт 6139 мал хорогдсон байна. Үүнээс тэмээ 9, адуу 3, үхэр 18, хонь 544, ямаа 5565 хорогдоод байна. Өвчнөөр 5 тэмээ, 11 үхэр, 171 хонь, 133 ямаа хорогдсон гэсэн мэдээг ирүүлжээ. 
Тус аймагт зун, намартаа хур тундас бага орсон, бэлчээрийн  гарц гараагүй, байгаль цаг уур хуурай, халуун салхитай байсны улмаас аймгийн урд талын Баян-Овоо, Номгон, Баяндалай, Хүрмэн, Ноён, Гурвантэс сумын нийт нутгаар, Ханхонгор сумын зарим багаар зуншлага намаржилт гантай, малчид нь өөр аймаг сум болон өөрийн аймгийн бусад сумдад оторлосон билээ.
Иймээс нийт нутгийн хэмжээнд цасгүй, салхи шуурга ихтэй, малын өвс хоол муу улмаас малчид отор нүүдэлтэй зутруу өвөлжиж хавартай золголоо.
Тус аймгийн ХХААГ-ын мэдээлж байгаагаар өвөлжилт хүндхэн байгаа 33 баг байгаа нь аймгийн нийт нутгийн 65 хувийг эзэлж байгаа юм байна.
Д.Мишигсүрэн

相关新闻