“Эерэг өөрчлөлтийн давалгаа ” аянг өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас “Эерэг өөрчлөлтийн давалгаа ” аянг өрнүүлж байна.
Энэ оны 2 дугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 20-ыг хүртэл үргэлжлэх дээрх аяны хүрээнд хүүхэд баярлуулах эерэг хандлагын давалгаа тус аймагт болж байна.
Аянд Гандирс худалдааны төв, Эрхэс зоогийн газар болон Хайрхан дэлгүүрийн хамт олон сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож бусдыгаа уриаллаа.
"Бусдад туслах гэдэг нь би эхлээд өөрөө баян болоодохъё, тэгээд дараа нь гэж хүлээлгүй, ямар нэг нөхцөл тавихгүйгээр, хаана байгаа газраа, юу чадахаараа бусдад гараа сунгахаас эхэлдэг" гэж ГБХЗХГ-ын дарга Б.Төмөрбат ярилаа.
Бусдад сэтгэлийн гараа сунгасан дээрх хамт олонд аймгийн ГБХЗХГ-аас талархал, шилжин явах цомын хамт гардуулан өглөө. Тус аянд нэгдсэн "Эрхэс" зоогийн газар нь "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр бүтэн болон хагас өнчин зорилтот бүлгийн хүүхүүдийг амтат сайхан хоолоор дайлан баярлуулдаг уламжлалтай юм байна.
“Эерэг өөрчлөлтийн давалгаа” аянд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэд, олон нийт бүгд оролцох боломжтой юм.

Д.Мишигсүрэн