Таеквондоч П.Тэмүүжин Индонезид алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-12 09:49:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез Улсад болсон "18 th Asian Games Invitation Tournament" тэмцээнд  "Алдар" спорт хорооны таван тамирчин өрсөлдөж, нэг алт, хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн болжээ.
Д.Өлзий
相关新闻